Компанийн тухай

«КСМ» ХХК нь удирдлага, стратегийн уян хатан бодлоготой машин үйлдвэрлэх компани юм. Оффисоос цех хүртэл бүх албан тушаал дээр мэргэжлийн хүмүүс ажилладаг нь манай компанийн амжилтын үндэс.

Хагас зууны түүхэндээ «КранСтройМонтаж» нь 1800 гаруй вандан кран үйлдвэрлэж, үйлдвэрийнхээ шугамыг гүүрэн болон консоль-эргэлтэт кран үйлдвэрлэдэг болтол өргөжүүлж, бүтээгдэхүүнийхээ хүчин чадлыг 10-аас 50 т хүртэл нэмсэн билээ.

Бид үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн, захиалагчидтайгаа үүсгэсэн он удаан жилийн хамтын ажиллагаагаар бахархдаг!

 «КСМ» ХХК-ийн захирал Виталий Смирнов

 

 «КРАНСТРОЙМОНТАЖ» ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХЫН ДАВУУ ТАЛУУД

  1. Зөвхөн тухайн захиалагчид зориулсан хийцийн шийдлээс эхлээд бүтээгдэхүүн үйлдвэрлэл, угсралт, тохиргоо, техник үйлчилгээ хүртэлх бүх талаар зөвхөн таны хүссэн краныг сонгож, үйлдвэрлэнэ.
  2. «КранСтройМонтаж» нь үйлдвэрлэлийн бүх дамжлагыг хариуцдаг учраас цаг хэмнэж, үнийг хямдруулдаг.
  3. Орчин үеийн материал, тоног төхөөрөмж, SmartCrane хяналтын системийн ачаар КСМ крануудын ашиглалтын хугацаа 15-25 жил болсон.
  4. Манай бүтээгдэхүүн Оросын Госстандартын системээр итгэмжлэгдсэн бөгөөд Гаалийн холбооны гэрчилгээтэй.
  5.  Манай хийцүүдийн чанарыг «Сколково» инновацийн төвийн толгой байгууллага APM FEM зэрэг томоохон мэргэжлийн байгууллагууд баталгаажуулсан.
  6. Таны хувийн хэрэгцээ, үйлдвэрлэлийн процессын онцлог болон дэд бүтцийн байршлыг харгалзан үзнэ.
  7. Бидний боловсруулсан SmartCrane хяналтын систем нь байршлаас эхлээд цахилгааны хэрэглээ, краны хамгийн эгзэгтэй зангилаанууд зэрэг краны талаархи бүх мэдээллийг хянаж байх боломжийг олгодог.
  8. Манай өөрийн мэргэшсэн механик, мастеруудаас бүрдсэн үйлчилгээний баг цаг хугацааг баримталж, чанарын өндөр түвшинд угсарч, техник үйлчилгээ үзүүлдэг.
  9. Манай үйлдвэр Москвагаас 470 км-т, Санкт-Петербургээс 650 км-т Вологда хотод байрладаг.
  10. Бид үндэсний итгэмжлэгдсэн үйлдвэрлэгч бөгөөд энэ нь манай краныг экспортын зорилгоор худалдан авахад татаас авах боломжийг захиалагчдад өгдөг.