Бидний түүх

Бидэнд бахархах зүйл бий!

45 жил кран үйлдвэрлэж байна!

1800 гаруй төсөл хэрэгжүүлсэн!

История КСМ. Инфографика

1976 он –КС-12,5 краныг үйлдвэрлэж эхлэв.

КС-12,5 хэмээх краны шинэ цуврал үйлдвэрлэж эхэлснээр даацын хэмжээ 12,5 тоннд хүрэв.

1982 он –КС-12,5 краныг шинэчлэн КС-1,5/20 загварыг гаргав.

КС-12,5/20 загварын үйлдвэрлэл эхэлж - даац 20 тоннд хүрэв.

1988 он  - КК хэмээх вандан краны шинэ загвар бий болов.

20 тоннын дээд хүчин чадалтай КК-16/20 кран үйлдвэрлэж эхлэв.

Гол ялгаа бол гүүр байнгын даацтай байснаар консолийн бүх уртын дагуу даацаа хадгалдаг. Түүнээс гадна, бүхээгнээс удирдан дэгээ эргүүлэх механизм бий болсноор ачаа аргамжагчийн хөдөлмөрийг хөнгөвчилж, үйлдвэрлэлийн осолд өртөх эрсдлийг бууруулав.

1989 он – 1000 дахь вандан кранаа үйлдвэрлэв.

Манай үйлдвэр жил бүр үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмж, 1989 онд 1000 дахь вандан кранаа үйлдвэрлэж, Омск хотод угсарсан билээ.

1993 он – гүүрэн кранууд үйлдвэрлэж эхлэв.

Манай үйлдвэр бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэхийг зорьдог бөгөөд 1993 онд гүүрэн кран үйлдвэрлэдэг болов.

1994 он – хөдөлгөөнт бүхээгтэй КК вандан кран

Хөдөлгөөнт бүхээгтэй КК вандан кран үйлдвэрлэдэг болов.

1997 он – хоёр дам нуруут кран үйлдвэрлэж эхлэв.

Захиалагчдын хэрэгцээ улам өсч, үүнийг шийдэхийн тулд хоёр дам нуруутай, сараалжин кран хэмээх вандан краны шинэ төрлийг үйлдвэрлэв.

Уг кран нь даацыг 50 тонн хүртэл өсгөж, найдвартай байдал, удаан эдэлгээг өндөр түвшинд хадгалах боломж олгов.

Краныг ашиглах салбарын хүрээ тэлсээр байна. Төмөр замын чингэлэг ачих буулгах, төмөрлөг болон химийн үйлдвэр, метроны хонгил барих зэргээр бараг бүх салбарт зориулан кран үйлдвэрлэдэг болж байна.

2009 он – Сочи-гийн Олимпийн объектуудад зориулсан кран

2014 оны Сочи-гийн Олимпадад бэлтгэх үеэр Сочи хотод тавих шинэ замын хонгилын тулгуурыг барихад шаардлагатай тусгай вандан краныг үйлдвэрлэж захиалагчид хүлээлгэн өгөв.

2016 он – хөнгөн вандан кран үйлдвэрлэж эхлэв

2016 онд бид хөнгөн вандан краны төслийг боловсруулсан. Уг краны онцлог чанар нь сараалжин хийцийг ашиглахын оронд Н хэлбэрийн алслалтын балк болон хөнгөрсөн тулгуурыг ашиглаж, захиалагчдын төсөлдөө оруулах хөрөнгө оруулалтыг багасгасан явдал юм.

2017 он – 30 тонн хүртэлх даацтай, хоёр дам нуруут гүүрэн кран болон тэсэрч, дэлбэрэх аюултай нөхцөлд зориулсан краны итгэмжлэлийг авч, үзлэгийн тэргэнцэрийн төслийг эхлүүлэв.

Уг онд гурван зүйлийг шинээр нэвтрүүлсэн билээ:

  • гүүрэн байгууламжид зориулсан үзлэгийн тэргэнцэр, өнхөрдөг дам нурууны төслийг эхлүүлж, үйлдвэрлэж, захиалагчид анхны захиалгыг биелүүлж өгөв,
  • 30 тонн хүртэлх даацтай хоёр дам нуруут гүүрэн краны итгэмжлэлийг авав,
  • Атомын аж үйлдвэр, газрын тос боловсруулах болон химийн үйлдвэрт зориулсан, галын болон тэсэрч, дэлбэрэх аюултай нөхцөлд ажиллах гүүрэн краны итгэмжлэлийг авав.

2018 он – шинэ хийцийн чингэлэгийн вандан кран үйлдвэрлэж эхлэв.

Бидний ажлын үр дүн:

- үйлдвэрлэсэн вандан кран - 1 714 нэгж;

- үйлдвэрлэсэн гүүрэн кран – 154 нэгж.

- нийлүүлэлтийн газар зүй:

             Өрнөөс Дорно хүртэл - Дзержинскээс (Беларусь) Чита хүртэл;

             Умардаад Өмнөд хүртэл - Мурманскаас Балканабата (Узбекситан) хүртэл.

- кран болон тоног төхөөрөмжийн өргөн сонголт:

  • 10 тонн хүртэлх хөнгөн вандан кранууд;
  • 20 тонн хүртэлх сараалжин нэг дам нуруут вандан кранууд;
  • 50 тонн хүртэлх сараалжин хоёр дам нуруут вандан кранууд;
  • 10 тонн хүртэлх нэг дам нуруут дүүжин болон тулгуурт гүүрэн кранууд, түүний дотор, галын болон тэсэрч, дэлбэрэх аюултай нөхцөлд ажиллах гүүрэн кранууд,
  • үзлэгийн тэргэнцрүүд, өнхөрдөг дам нурууд

- найдвартай байдал – манай кранууд засварын том хөрөнгө оруулалт шаардахгүйгээр олон арван жил ажиллана.

Бид хөгжсөөр байна

Бид ирээдүйдээ итгэлтэй байна!

Бид найдвартай төхөөрөмж үйлдвэрлэдэг